Хайх зүйлээ бичнэ үү

Монгол түмэн минь сайхан наадаарай

Мэдээний дэлгэрэнгүй


Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 86 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг “Алтан жолоо” группийн зүгээс нийт наадамчин олон та бүхэндээ өргөн дэвшүүлье. 

1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн “Алтан жолоо” групп 2017 онд түүхт 25 жилийн ойтойгоо золгож бидний ажил үйлс улам бүр өргөжин тэлж, амжилт бүтээлээр дүүрэн байгааг дуулгахад таатай байна. 

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн эх нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг “Алтан жолоо” группийн зүгээс уламжилъя. 

Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж

Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж

Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж

Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь сайхан наадаарай. 

Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах