Хайх зүйлээ бичнэ үү

Алтан Жолоо группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар " ТОП 13” залуугийн нэгээр шалгарлаа

Мэдээний дэлгэрэнгүй


Алтан Жолоо группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар “Шилжилтийн 25 жилийн (1992-2017) эдийн засаг, бизнесийн ТОП 13” залуугийн нэгээр шалгарлаа

Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч” сан хамтран 25 дахь жилдээ “NEXT STOP” ёслол хүндэтгэлийн наадмыг 2017 оны 12 сарын 30-нд Шангри Ла Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээгээр “Алтан Жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар “Шилжилтийн 25 жилийн (1992-2017) эдийн засаг, бизнесийн ТОП 13” залуугийн нэгээр шалгарсныг дуулгахад таатай байна.

Шалгаруулалтыг явуулахдаа 2017 оны 12 сард 1000 гаруй нэр дэвшигчийг 4 төрөлд хуваан олон нийтийн санал хураалтыг http://nextstop.myf.mn/ вэб сайтаар явуулж, төрөл тус бүрт 33 хүнийг шалгаруулсан бөгөөд дараагийн шатанд “NEXT STOP” 25 наадмын тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн нэр дэвшигчдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэх үзүүлэлтүүдэд үндэслэн шилдэг 33-аас шилдэг 21, 21-ээс шилдэг 13 залууг тус тус шалгаруулсан юм.

Шилдэг 13-т MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Петровис” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Оюунгэрэл, “Барс” группийн Ерөнхийлөгч Ч.Амарбаатар, “Нью Майнд” группийн ТУЗ-ийн дарга Г.Идэрмаа, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Мобиком” корпорацийн Ерөнхий захирал Т.Хамада, “Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, “Номин” холдингийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан, “Нарантуул” худалдааны төвийн захирал Ш.Сайхансамбуу, “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан, “Монос” группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нарын эрхэмүүд мөн шалгарсан байна. 

Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах