Мэдээний дэлгэрэнгүй
“Пёнчан-2018” өвлийн олимп эхлэх өдөр ойртож байна. БНСУ спортын түүхэндээ анх удаа хүлээн авч буй өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно. 1988 онд зуны XXIV олимпийг /Сөүл/ эх орондоо амжилттай зохион байгуулсан Өмнөд солонгосчууд өвлийн олимпийн эрхийн төлөө чамгүй олон жил хичээл зүтгэл гаргасан.
Өвлийн олимпийн бамбар асаах ёслол өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа бөгөөд энэхүү ёслолын үйл ажиллагаанд “Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар оролцож Монголчууддаа болон Алтан жолоо группийн нийт ажилтнууддаа мэндчилгээ дэвшүүллээ.