Мэдээний дэлгэрэнгүй
Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд үргэлжилж байна.
Энэ удаагийн Зүүн Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол,Өмнөд Солонгос, БНХАУлс, Япон, Малайз, Индонез, Вьетнам, Сингапур, Тайвань, Гонконг 10орны нийт 452 тамирчин мэргэн оюунаа сорин өрсөлдөж байна. Одоогийн байдлаар тэмцээнийг Монгол болон Вьетнамын баг,тамирчид тэргүүлж байна.
Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар Алтан Жолоо групп хамтран ажиллаж байна.
Үндэсний тодотголтой “Алтан Жолоо” Групп нь 25жилийн ойгоо угтан нийгмийн хариуцлагын хүрээнд азийн өсвөрийн шатарчид болон Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа баг,тамирчидаа дэмжин энэхүү нэр хүндтэй тэмцээнийг ивээн тэтгэн хамтран ажиллаж байгаа юм.