Хайх зүйлээ бичнэ үү

"Сансар” сүлжээ дэлгүүрийн хамт олон Бяцхан хүүд туслах аяныг эхлүүлж бусад компаниудыг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж аянд нэгдэхийг уриаллаа

Мэдээний дэлгэрэнгүй


“Сансар” сүлжээ дэлгүүрийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Бизнесийн хариуцлага-Сэтгэлийн хандив” аяныг зохион байгуулж, тус аянд нэгдэн бяцхан хүүд туслахыг компаниудад уриалж байна.

Энэхүү аянаар дамжуулан Мэдрэлийн эсийн хорт хавдартай хэмээн оношлогдсон 5 настай бяцхан хүү Б. ТЭМҮҮЛЭНД туслах бөгөөд өдгөө БНСУ-ын Самсунг эмнэлэгт 7 сарын турш хүнд өвчинтэйгээ, хүүхэлдэйн киноны эсрэг дүрийн баатартайгаа тулалдаж байна гэж төсөөлөн биендээ байхгүй тэвчээр, зоригийг гарган ээж аавтайгаа хамтдаа хэвтэн эмчлүүж байгаа юм.

Энэ хүүг онцолж буйн учир нь Б.Тэмүүлэн хүүд нийт 11 удаагийн химийн эмчилгээ, 2 удаагийн чөмөг шилжүүлэх хагалгаа, 1 удаагийн хавдар авах хагалгаа төлөвлөгдөж өдгөө 9 дэх химийн эмчилгээ, хавдар авах хагалгааг амжилттай даваад байна. Үлдсэн бүх эмчилгээ, шинжилгээ нь 750 сая төгрөг болж байна. 30 хүрч яваа залуухан аав ээжийн балчирхан үрд сэтгэлийн дэм, олон хүний хүч, хайрыг үзүүлэхээр Сансар” сүлжээ дэлгүүрийн хамт олон хүүгийн ар гэр, найз нөхдийн хамт 2 сарын турш хүүд туслах аянаа өрнүүлж эхлээд байна.

Мөн “Сансар” сүлжээ дэлгүүрийн толгой компани болох “”Алтан жолоо группийн 1500 гаруй ажилтан албан хаагчид нь хандивын аянд группээрээ нэгдэхээс гадна Сансар” сүлжээ дэлгүүрийн салбар бүрт бяцхан хүү Б.Тэмүүлэнд тусалцгаая аян, хандивын хайрцгийг сайн санаат хүмүүсийн дэмжлэгийг мөн авахаар байршуулаад байгаа билээ.

Хэрэв та болон танай байгууллага энэхүү аянд нэгдхийг хүсвэл доорхи хаягаар холбоо барьж, дэмжлэг үзүүлээрэй.

Холбоо барих утас: 88087736, 80101020

Холбогдох данс: 

Хаан банк Бат-Эрдэнийн Тэмүүлэн

522 003 4090 /Төгрөг/

544 177 7611 /Доллар/

Голомт банк Бат-Эрдэнийн Тэмүүлэн

190 511 5157

Худалдаа хөгжлийн банк Бат-Эрдэнэ /Аав/

499 250 900

Солонгос дахь данс

PUREVSUREN OYUNSUREN /Ээж/

110 473 899 640



Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах