Монгол улсын тэргүүлэгч группуудын нэг болох Алтан Жолоо Групп нь 1500 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж жилээс жилд өргөжин тэлсээр байна. Бид ажилтнуудынхаа тав тухтай ажиллах боломжийг нь бүрдүүлэн нийгмийн асуудлыг нь зөв зүйтэйгээр шийдэж, ажилтнууддаа өсөн дэвжих боломжийг үргэлж олгодог. Та “Алтан Жолоо” группийн үнэт зүйлийн нэг хэсэг болж амжилтын жолоог хамтдаа атгахыг хүсвэл бид дэмжин ажиллах болно.
Хүний нөөц
Алтан жолоо группд ажилласнаар
Ажилд авах журам
Ажилд авах журам:
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалт
Алтан жолоо группд хандсан ажил горилогч хэн бүхэнд Хүний нөөцны сонгон шалгаруулах үе шат бүр нээлттэй, шударга байх бөгөөд танд өөрийгөө бодитоор илэрхийлэх боломжоор бүрэн хангана.
Оюутан танд
Оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, практикийн мэдлэгийг өргөжүүлэх, Алтан жолоо группын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцуулах ирээдүйн чадварлаг ажилтан болоход нь туслах, дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг олгодог.
Дадлага хийх компанийн Захиргаа, хүний нөөцийн газраас оюутны материалыг судалж ажлын 3 хоногт багтаан дадлага хийлгэх эсэх талаар хариу өгнө. Дадлага хийлгэхээр бол дадлагын томилолт олгоно.
Тухайн оюутан газар, нэгж, салбарт дадлага хийж дууссаны дараа дадлага удирдсан ажилтан болон захирлаар үнэлгээний хуудсыг бөглүүлэн, дадлагын тайлангийн хамт ЗХНГ-т өгч, дадлага хийсэн тодорхойлолт авна. Дадлагаа сайн хийж, богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан оюутан төгсөх үедээ Алтан Жолоо Группын салбар компаниудаас ажлын санал хүлээн авах боломжтой.