Хайх зүйлээ бичнэ үү

Нийгмийн хариуцлага

Дэлхий нийтэд эмзэг сэдэв болоод байгаа байгаль орчин, нийгмийн асуудлуудтай уялдан бизнесийг нийгмийн хариуцлагатайгаар эрхлэх тухай асуудал хамгийн чухал сэдвүүдийн нэг болоод байгаа билээ.

“Алтан Жолоо” группийн хувьд мөн үйл ажиллагаагаа нийгмийн хариуцлагатай байлгах хүрээнд Үндэсний болон Олон улсын хууль тогтоомж, хэм хэмжээ, бизнесийн болон нийгмийн ёс зүйд нийцүүлэн ажиллах өөрийн хяналтын механизмыг бий болгон хэрэглэгч, ажилтан, нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах бодлого баримтлан ашиг орлогынхоо тодорхой хэсгээр холбогдох төслүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна.


доош гүйлгэнэ үү

  Нийгмийн хариуцлага

Нийгмийн ёс зүйг дээдлэгч

Бидний оролцоо


Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Алтан Жолоо Групп"-ийн спортын их наадам болж өндөрлөлөө.


Энэхүү арга хэмжээ “Алтан Жолоо”-чуудын дунд уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа . “Aлтан Жолоо Групп”-ийн Ерөнхийлөгч  В.Энхбаатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Алтан Жолоо”-чууд сүүлийн нэг сарын турш спортоор амьсгалсныг дурдаад "Спорт бол эв нэгдлийн бэлэг тэмдэг, Эрүүл биед саруул ухаан оршдог" -ийн нэгэн адилаар хамт олон маань эрүүл чийрэг, эрч хүчтэй байж, спортод идэвхтэй,авхаалж самбаатай оролцдог шигээ ажил хөдөлмөрийн талбар дээрээ нэгэн зорилгын төлөө нэг баг болж , эрч хүчтэй, авхаалж санаачлагатай ажиллаж , амжилтын жолоог хамтдаа бүтээхийг тамирчиддаа уриалж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Мөн хамт олныхоо дундаас төрөн гарсан Монгол Улсын Спортын Мастер  Ю.Ялалт,  Гантулга,  Бат-Энэрэл, Гансэлэм нартаа баяр хүргэж амжилт хүсэн тэмцээний шүүгч Монголын спортын шүүгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын шүүгч Ж.Мөнхзаяа, Монгол Улсын шүүгч  Ширээний теннисний спортын мастер Н.Галпүрэв , 100 Буудалт даамын спортын дэд мастер Ч.Дамдинсүрэн , Монголын Олс таталтын холбооны ерөнхий дасгалжуулагч, Улсын начин, Шүүгч-Б.Адъяахүү , нартаа мэндчилгээ дэвшүүллээ.


“Алтан Жолоо Групп” нь нийт 7 охин компани 1500 гаруй ажилчидтай бөгөөд  энэ жилийн тэмцээнд спортын 4 төрлөөр 12 багц медалийн төлөө 300 гаруй тамирчин авхаалж самбаа . хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс “Арвайн үндэс” компанийн “Хүрхрээ” баг шилжин явах цомын эзэн боллоо. “Амжилтын жолоог хамтдаа” гэсэн уриатай “Алтан Жолоо Групп” нь ажилчдынхаа нийгмийн асуудал болон ажиллах таатай орчин, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зэрэгт өндөр ач холбогдол өгдөг нь тэмцээний зохион байгуулалт болон тэмцээнд оролцсон багуудын амжилтаас харагдаж “Алтан Жолоо” группийн спортын наадам хурд хүч, өрсөлдөөн ихтэй болж өндөрлөлөө.



  "Алтан Жолоо Групп" нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдынхаа дунд төдийгүй Улсын чанартай спортын арга хэмжээнүүдэд ивээн тэтгэж зохион бaйгуулан ажилладаг. Mонголын хөл бөмбөгийн холбоотой хамтран “Хүрхрээ үндэсний лиг”-ийг 3 жил дараалан ивээн тэтгэж Хөлбөмбөгийн спортыг хамгийн өндөр шагналын сантай спорт болгож чадсанаараа Монгол улсын Хөлбөмбөгийн хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан юм. Мөн Үндэсний Бөхийн холбоотой хамтран Монгол Улсын Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулж монгол түмнээ баясгасан “СПОРТ”-д ээлтэй байгууллага билээ.

“Амжилтын жолоог хамтдаа”     “Алтан Жолоо Групп”...


"Хүний нөөцийн менежментийн улсын X олимпиад"-ын ивээн тэтгэгчээр “Сансар” сүлжээ дэлгүүр хамтран ажиллаа

Хүний нөөцийн менежментийн улсын олимпиадыг Сансар сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр дахь жилдээ ивээн тэтгэгчээр оролцлоо. Хүний нөөцийн менежментийн улсын олимпиад нь анх 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа ба энэ жил 10 дах жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа нилээдгүй онцлогтой төдийгүй энэ жил “Дижитал зуунд HR” уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.  


"Нэг тэрбумаараа тэмцье!"

Охид эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Нэг тэрбумаараа тэмцье" аяныг нийгмийн хариуцлагын хүрээнд "Сансар" сүлжээ дэлгүүр дэмжин "Улаан малгай" борлуулах ажлыг дэмжин нийт 3 салбар дэлгүүр дээр борлуулалтыг дэмжин ажиллав.

Бүгдийг харах  



Санал илгээх


Танд амьдарч буй нийгмээ илүү сайхан болгох санал, санаачлага байвал “Алтан жолоо” групп хамтран ажиллахад бэлэн байна.

Бидэнтэй харилцах

  • Утас: 7703-5959, 976-11-451804
  • Факс: 976-11-456765
  • И-мэйл хаяг: marketing@altanjoloo.mn
  • Хаяг:   “Алтан жолоо” группын байр,
                 Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
                 3-р хороо, Баянзүрх дүүрэг,
                 Улаанбаатар хот,
                 Монгол улс




Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

Алтан Жолоо Тауэр,
Сүхбаатар дүүрэг 3-р хороо,
Улаанбаатар хот, Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах