Хайх зүйлээ бичнэ үү

“Сансарчууд” үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бас нэгэн санаачилга гарган, хэрэгжүүлж эхэлжээ

Мэдээний дэлгэрэнгүй


“Сансар сүлжээ” дэлгүүрийн хамт олны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийгдэмжин хамтран ажиллаж эхлэлээ.

Ингэхдээ "Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих инкубатор төв"-тэй хамтран үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бага дунд орлоготой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сорлон өөрийн сүлжээ дэлгүүрүүдэд байршуулан худалдаалах болжээ.

Үүнд Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, болон бага дунд орлоготой гарын ур сайтай иргэдийн сэтгэлээ шингээж хийсэн үндэсний хувцас зүүсгэл, бэлэг дурсгалын зүйлс, гоёл чимэглэл гээд хэрэглээнээс хэзээ ч гардаггүй үндэсний хэв шинжийг агуулсан чамин бараа бүтээгдэхүүнүүд багтаж байгаа юм.

Дашрамд мэдээлэхэд “Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв” нь дүүргийнхээ хэмжээнд бизнес эрхлэхийг хүсэгч болон шинэ тутам байгуулагдсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдийг, үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулж мэргэжил эзэмшүүлэн өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах замаар ажлын байр нэмэгдүүлэн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үндсэн зорилготойгоор байгуулагдаад 2011 оноос хойш ажиллаж 470 гаруй өрхийн үйлдвэрлэгчийг би болгож чаджээ.

“Сансар” сүлжээ дэлгүүрийн зүгээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа ямагт үндэсний үйлдвэрлэлээ дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж эхэлсэн нь салбартаа шинэ санаачилга бөгөөд сайн уриалга болж чадаж байгаа юм.


Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах