Хайх зүйлээ бичнэ үү

“Алтан жолоо трейд” ХХК-ний ээлжит шилдгүүд тодорч батламжаа гардан авлаа

Мэдээний дэлгэрэнгүй


Худалдаа, үйлчилгээний тэргүүлэгч компани “Алтан жолоо трэйд” ХХК нь үүсгэн байгуулагдсан үеэсээ хойш олон аж ахуй нэгж,  байгууллагуудтай бизнесийн хүрээнд амжилттай хамтран ажиллаж ирсэн билээ.

Санхүүгийн удирдлагын газрын хамт олон “Хаан банк”-наас Картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд зарласан болзолт уралдаанд амжилттай оролцож шилдгээр шалгарсан тул үйлчилгээний ахлах ажилтан Б.Лхагвасүрэн, худалдагч Б.Оюунбилэг, хяналтын кассир С.Ариунтунгалаг, хяналтын кассир Э.Болормаа, хяналтын кассир Э.Эрдэнэсувд  нар Манжуур хотоор аялах эрхийн бичгээр шагнагдлаа. Болзолт тэмцээн цаашид үргэлжлэх бөгөөд энэ оны эхний шалгаруулалт нь энэ юм. 

Эрхэлсэн ажилдаа эзэн нь байж шилдгээр шалгарсан нийт ажилтан, албан хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Мөн бидэнтэй үргэлж хамтран ажилладаг “Хаан банк”-ны хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсье.







Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах