Мэдээний дэлгэрэнгүй
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Монгол хүүхдүүд” арга хэмжээг Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд зохион байгуулсан ба “Алтан жолоо” групп - “Сансар” сүлжээ дэлгүүр энэхүү ёслолын арга хэмжээнд нэгдэн оролцлоо. Энэ удаагийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай” гэсэн 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг энэ цагийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Нийслэлийн хүүхэд багачууд, үлгэрийн баатруудын сүрт жагсаал төв талбайд жагсан орж ирснээр баярын арга хэмжээ эхэлсэн юм. Энэхүү ёслолын арга хэмжээнд “Алтан жолоо” групп нэгдэн нийгмийн сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд оролцсондоо баяртай байна.