Хайх зүйлээ бичнэ үү

ТҮҮХ ӨГҮҮЛСЭН МАШИНЫ ЖАГСААЛ

Мэдээний дэлгэрэнгүй


-Олон жилийн түүхийг харуулсан, түүхт олон машины парад анх удаа зохион байгуулагдлаа-

Монгол улсын шилдэг аж ахуй нэгж “Алтан жолоо групп” ХХК-ийн 25 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ. Ойн баяртаа зориулан “Алтан жолоо”-гийнхан олон өвөрмөц арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь тус компанийн ерөнхийлөгч В.Энхбаатарын хувийн цуглуулга болох хуучны, ховор автомашины парад байв. Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 30-нд олон жилийн турш сонирхон цуглуулсан автомашинууд хотын төвд зочилж, автомашин сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татсан юм.

“Алтан жолоо импекс”, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” ХХК-ийн байрнаас хөдөлсөн автомашины парад Баруун 4 зам-Сүхбаатарын талбай, Үндэсний соёл, амралтын хүрээлэн гэсэн маршрутаар аялав.

Парадад 1930-аад оноос эхлэх зам тээврийн түүхийг илтгэсэн, тээврийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, нандин дахин давтагдашгүй загвартай автомашинууд монголд анх удаа жагссан юм.

Үе үеийн автомашины хэрэглээ, соёлыг харуулсан машины цуглуулга, үзэсгэлэнд маршал Х.Чойбалсангийн үед унаж хэрэглэж байсан ГАЗ-М1, ГАЗ-М1 Пикап болон Ю.Цэдэнбал агсны хөлөглөж байсан, 220 морины хүчин чадалтай, 60 литрийн түлшний багтаамжтай ГАЗ үйлдвэрийн Чайка ГАЗ-13 машин багтсан байв. Мөн тав тухыг бүрдүүлж, дээд зэрэглэлийг эрхэмлэсэн төмөр хүлэг ГАЗ-21, ГАЗ-12, ГАЗ-2401 болон ачааны ЗИЛ 130 зэрэг 20 гаруй маркийн машин багтсан нь олны харааг булааж байлаа. Мэдээж түүний энэ ховор нандин цуглуулгыг үзэх боломж тэр бүр олдоод байхгүй. Тиймдээ ч уг парадыг зорин ирж буй олны хөл тасрахгүй байсан билээ.

Мөн “Алтан жолоо” группийн охин компани болох “Алтан жолоо импекс” компани энэхүү парад, автомашины үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачуудад зориулан импортолдог Julie’s брэндийн дээжээс бэлэглэж, урлагийн тоглолт, сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулсан юм.


Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах