Мэдээний дэлгэрэнгүй
“Сансар” сүлжээ дэлгүүр нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2018 онд хамгийн олон төлбөрийн баримт хэвлэн иргэд, аж ахуйн нэгжид олгосон байгууллагаар шалгарлаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оноос хэрэгжиж, иргэд худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрт цахим төлбөрийн баримт буюу ибаримтыг авч хэвшсэн. Буцаан олгох урамшууллын дүн жилээс жилд өсч, 60 орчим хувиар нэмэгдсэн нь иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, идэвхи санаачилга сайн байгаатай холбоотой юм. Иймээс 2018 онд иргэд, аж ахуй нэгжид хамгийн олон төлбөрийн баримтыг олгосон шилдэг аж ахуйн нэгжийн нэг “Сансар” сүлжээ дэлгүүрийн хамт олонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулж ажлын амжилт хүслээ.