Хайх зүйлээ бичнэ үү

Хөл бөмбөг үзэх хамгийн том "Соёолж" асар нээлтээ хийлээ.

Мэдээний дэлгэрэнгүй


Хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдэг болсон Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах албан ёсны эрхтэй "Соёолж" асрын нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд 6- р сарын 14-нд болж өнгөрлөө. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах албан ёсны эрхтэй Монголын хамгийн том асарт спортод хайртай 800 гаруй залуус нэгдсэн юм.

Мөн үеэр хүрэлцэн ирсэн зочид *Алтан цом танилцуулах ажиллагаа

                                                      *Хамтлаг дуучид, амьд хөгжмийн тоглолт

                                                      *Карнавалын үзүүлбэр

                                                      *Хошин шог хөтөлбөр

                                                      *Сансар сүлжээ дэлгүүрийн гарын бэлэгтэй хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцож

                                                      *FIFA 2018 А хэсгийн тоглолтыг үзэж сонирхлоо. 

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах албан ёсны эрхтэй Монголын хамгийн том "Соёолж" асар сарын турш хөл бөмбөг үзэх хамгийн тав тухтай орчинг өдөр бүр бүрдүүлэх болно.

Стресс тайлах хөгжөөнт тэмцээн уралдаанд найз нөхдийн хамтаар оролцож, хүйтэн шар айраг шимэн, урлагийн үзүүлбэр амтат хоолоор хачир хийн дуртай спортоороо бүтэн сарын турш амьсгалах боломжийг "Соёолж" брэндийн хамт олон танд олгож байна. 

Хөл бөмбөг сонирхогч мянга мянган залуус, үнэнч фанатууд та бүхнийг ирж тоглолтоо үзэж, хайртай багаа дэмжихийг урьж байна.

Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах