Мэдээний дэлгэрэнгүй
Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн санаачлан Хүний нөөцийн ажилтны анхны зөвлөгөөнийг 2010 онд зохион байгуулсан билээ. Уг зөвлөгөөнөөс гаргасан саналыг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 217 тоот тогтоолоор “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 15 -ны өдөр тэмдэглэж байхаар тогтсон билээ.
Уг үйл ажиллагааны зорилго нь Монгол хүний үнэ цэнийг Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд нэмэгдүүлэх, үндэсний хүний нөөцийн менежментийн арга барил, шинэ санаа, туршлагыг байгууллагууд хоорондоо солилцох, суралцах, нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг идэвхижүүлж, хөгжүүлэхэд оршино.
2017 онд Алтан жолоо групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хүний нөөцийн салбарт чухал ач холбогдол өгөн ажиллаж байна. 2017 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан “Хүний нөөцийн олимпиад”-ын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсан бол энэ удаад бид 800 гаруй Хүний нөөцийн мэргэжилтэнүүд цугларах HR DAY арга хэмжээнд Мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаадаа баяртай байна.
“Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг 10 дугаар сарын 13 өдөр зохион байгуулахаар болсон бөгөөд “Алтан жолоо” группийн хамт олноос нийт Хүний нөөцийн мэргэжилтэнүүддээ баярын мэнд хүргэе.
22254142_390099821406207_7719080898439675904_n.mp4