Хайх зүйлээ бичнэ үү

"Аз жаргалтай гэр бүлийн өдөрлөг" амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээний дэлгэрэнгүй


Өнгөрөгч ням гарагт Сансар сүлжээ дэлгүүрийн маркетингийн албанаас Баянгол дүүрэгт байрлах Залуус хороололд "Аз жаргалтай гэр бүлийн өдөрлөг"-ийг амжилттай зохион байгууллаа.

Улс орны маань хамгийн анхдагч зүрхэн нэгж болсон гэр бүлүүдээ дэмжин, өдрийг зугаатай өнгөрөөсөн уг өдөрлөгт тус хорооллын 500 гаруй оршин суугчид хамрагдан САНСАР ЛОЯАЛТИ картын тухай бүрэн мэдээллийг картын хамтаар бэлгэнд авлаа. Харин хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт зайрмаг, Сансар сүлжээ дэлгүүрийн гарын бэлэгтэй буцсан юм.

Мөн үеэр гэр бүлийн гишүүн бүрээс авхаалж самбай шаардсан хөгжөөнт уралдаан тэмцээн зохиогдсоноос гадна Сансар сүлжээ дэлгүүрүүдийн ажлын байрны зар, Америк бараа бүтээгдэхүүний дээж тараагдан, амталгаа явагдаж, HARIBO, JULIES хүүхэлдэйн баатрууд амилан багачуудтай зургаа даруулж хамтдаа хөгжилдлөө.

Дашрамд мэдээллэхэд “Аз жаргалтай гэр бүлийн өдөрлөг” уламжлал болох бөгөөд удахгүй таны амьдардаг дүүрэгт айлчлах болно.




Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах