Хайх зүйлээ бичнэ үү

Худалдаа үйлчилгээний салбарын урамшууллын шинэ жишгийг “Сансар” сүлжээ дэлгүүр тогтоолоо.

Мэдээний дэлгэрэнгүй


Хэрэглэгчдэд хамгийн хэрэгцээтэй, худалдан авах дуртай бараа бүтээгдэхүүнүүдийг нь хаа ч байхгүй үнээр худалдаалж хэрэглэгчдээ урамшуулах шинэ санаачилгыг Сансар сүлжээ дэлгүүрийн хамт олон түүчээлэн гаргажээ.

Өөрөөр хэлбэл худалдан авагчдын сонголтоос урамшууллыг бий болгож байгаа юм.

Ингэхдээ тухайн сард хамгийн их борлуулалттай байгаа бараа бүтээгдэхүүн дээр ажиглалт хийж долоо хоногийн баасан, бямба, ням гаргуудад шоконд ормоор үнээр худалдаалж үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байгаа юм байна.

Ганцхан жишээ гэхэд аялал зугаалагчдын хамгийн их авч явдаг том хэмжээт кока кола ундааг дунд хэмжээт кока коланы үнээр худалдан авах ажээ.

Хэрэглэгч үйлчлүүлэгч та бүхэн Сансар сүлжээ дэлгүүрийн үнийн шоконд нэгдсэнээр хямдрал урамшууллаас бодит хэмнэлтийг бий болгох боломж нээгдэж эхлэлээ.

Ийнхүү хэрэглэгчиддээ дахин нэг алхам  ойртсон урамшуулалт үйлчилгээг Сансар сүлжээ дэлгүүрээс анхдагч болон эхлүүлж “Хямдралын гудамж” шок үнийн судалгаат, урамшуулалт худалдаагаа өнөөдөр бүх салбартаа ёслол төгөлдөр нэгэн зэрэг нээж үйлчлүүлэгчдээ угтан авлаа.

Дашрамд мэдээлэхэд “Сансар” сүлжээ дэлгүүрээс Эртэч үйлчлүүлэгчиддээ зориулан Эртэч салбаруудад нээсэн бөгөөд. Өглөөний 6 цагаас шөнийн 00 цаг хүртэл үйлчилж, үнэнч үйлчлүүлэгчиддээ зугаатай зуны бэлэг барьж байгаа юм байна.




Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах