Хайх зүйлээ бичнэ үү

Сансар үндэсний сүлжээ дэлгүүр Улаанбаатар их дэлгүүрт шинэ салбараа нээлээ

Мэдээний дэлгэрэнгүй


Монголын анхны өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрийн нэг Сансар үндэсний сүлжээ дэлгүүрээс хэрэглэгчийнхээ хэрэгцээг мэдэрсэн, олон улсын стандартад нийцсэн бас нэгэн салбараа хотын А зэрэглэлийн бүс буюу Улаанбаатар их дэлгүүрт нээлээ. Энэхүү шинэ салбар дэлгүүр нь хэрэглэгчдээ өглөө бүр өргөн сонголттой эрүүл чанартай олон сонголтот хүнсээр угтахаас гадна Сансарын нэрийн шинэхэн талх нарийн боов, орон орны амтат хоол, амарч тухлах орчин, Сансар кофе шоп гэх мэт чамин хэрэглээг хүсдэг хэн бүхний тухлах орчинг бүрдүүлж чаджээ. Түүнчлэн олон төрлийн амтат хоол чадварлаг тогоочдын гараар худалдан авагчдын нүдний өмнө хийгдэх бөгөөд эрүүл, шинэ,чанартай байх гэсэн баталгааг өгч байгаа юм байна. Энэ мэтчилэн үйлчлүүлэгчийн хүсэл, хэрэгцээг хангасан олон олон салбарын нээлт хүлээж биднийг хүлээж байна. 

Нээлтийг тохиолдуулан өргөн хэрэглээний 100 гаруй төрлийн бараа бүтээгдхүүн 30-50% хямдралтай худалдаалагдаж байгаа юм. 

Хотын төвийн А бүсэд байрлах шинэхэн салбараараа тавтай үйлчлүүлж, бэлэг хямдралыг хүртээрэй.

                        Сайхан бүхнийг сагсанд тань
                                     "Сансар" сүлжээ дэлгүүр

Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах