Хайх зүйлээ бичнэ үү

“Сансар” сүлжээ дэлгүүр Олимп хотхонд шинэ салбараа нээлээ

Мэдээний дэлгэрэнгүй


Үйлчилгээний орчин нөхцөл, тав тухаараа олны талархлыг хүлээдэг “Сансар” сүлжээ дэлгүүр нь хэрэглэгчиддээ илүү ойртож “Олимп” хотхонд 10-р сарын 22-ны Балжинням, Дашням давхацсан билигт сайн өдөр шинэ салбараа нээлээ.   

2017 онд “Сансар” сүлжээ дэлгүүрийн толгой компани болох “Алтан Жолоо Групп”-ийн түүхт 25 жилийн ой тохиож байгаа тул энэ жил тус сүлжээ дэлгүүрийнхэн хэрэглэгчиддээ олон олон сюрпризийг барьж байна. 

Нээлтийн үеэр хүүхэд бүрт амтат мөхөөлдөс бэлэглэн олон төрлийн амталгаат, бэлэгтэй, хямдралтай худалдааны хур буулаа. Олимп салбарын нээлтэнд зориулан хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа 10-р сарын 22, 28, 29-ны өдрүүдэд 30 гаруй нэр төрлийн барааг эхний 100 хэрэглэгчдэд Онцгой үнээр худалдаалах алтан боломжийг олгож байна. Үүнээс гадна өдөр бүр хямдралтай худалдаа Олимп салбарт үргэлжилсээр байна.

Эрхэм хэрэглэгч та 10000 нэр төрлийн бараанаас сонголтоо хийн тав тухтай орчноор үйлчлүүлэн хамгийн найрсаг үйлчилгээг зөвхөн “Сансар” сүлжээ дэлгүүрээс мэдрээрэй. 







Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах