Хайх зүйлээ бичнэ үү

ДЭЛГҮҮР ХАРИУЦСАН БҮСИЙН МЕНЕЖЕР

Мэдээний дэлгэрэнгүй


Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Өөрийн хариуцсан салбаруудын борлуулалтын болон үйл ажиллагааны  төлөвлөгөөг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих,
  • Салбарын бараа бүтээгдэхүүний  захиалга татан авалт нэр төрлийн бүрдүүлэл,  зохистой үлдэгдлийн хэмжээ төлөвлөлтөнд хяналт тавих, тасралтгүй сайжруулалт хийж ажиллах 
  • Салбаруудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, дотоод удирдлага зохион байгуулалтыг сайжруулах  чиглэлээр  салбар дэлгүүр  хариуцсан менежерүүдэд  заавар зөвлөгөө өгөх, хамтран ажиллах,
  • Салбар дэлгүүрийн ажилчдын  хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгын хүрээнд холбогдох газар нэгжүүдэй хамтран ажиллах, гүйцэтгэлд хяналт тавих
  • Салбар дэлгүүрүүдийн үйлчилгээний стандартыг шинэчлэн  боловсруулах, үйлчилгээний соёлыг сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, үйлчилгээг төгөлдөржүүлэх чиглэлээр холбогдох төслийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хэвшүүлэх, ижил төстэй байгууллага болон олон улсын шилдэг салбарын туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд  хамтран ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Маркетинг бизнесийн удирдлагаар гадаад, дотоодын  их дээд сургууль төгссөн. Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зах зээл, борлуулалтын судалгаа, шинжилгээ төлөвлөлт, хийх зохих тодорхой  мэдлэгтэй
  • Гадаад хэлний болон комъютерын ахисан шатны мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах чадвартай  / Багаар ажиллах, эерэг чиг хандлагатай, гүйцэтгэлийн хурд сайтай/
  • Үйлчилгээний соёл,  стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх  талаар тодорхой түвшний мэдлэг туршлага хуримтлуулсан
  •  Худалдаа, үйлчилгээний чиглэлээр ижил төстэй гадаад болон дотоодын байгууллагад  ажиллаж байсан  бол давуу тал болно.


Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах