Хайх зүйлээ бичнэ үү

“Бүтээлч хүүхэд” фото зургийн уралдааны ялагчид тодорлоо

Мэдээний дэлгэрэнгүй


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан “Сансар” сүлжээ дэлгүүр “Хүүхэд бүхэн бүтээлч байг” уриан дор “Бүтээлч хүүхэд” фото зургийн уралдааныг 2017/05/12-ноос 2017/06/03-ныг хүртэл амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уралдаанд нийт 140 гаруй хүүхэд өөрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн амжилттай оролцсон бөгөөд 2017/06/03-ны өдөр тэмцээнийг зогсоон ялагчдыг тодруулан шагналыг 2017/06/04 буюу Ням гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Аз жаргалын хотхон”-д гардуулан өглөө.
Супер ялагч Г.Гоомарал нийт 2600 лайк, 4126 шэйр хийснээр супер ялагч болж ээжтэйгээ хамт “Аватар”-ын орноор аялах эрхийн эзэн болсон бол бусад 50 оролцогч маань хамтран ажиллаж буй байгууллагуудын шагналын эзэн болсон юм.
“Бүтээлч хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнтэй хамтран ажилласан “Тэнгэр трэвел” ХХК, “Jet school of English” гадаад хэлний сургалтын төв, “Цөм” сургалт судалгааны төв, Харилцааны зоопарк, “Индиго” сургалтын төвийн хамт олондоо баярлалаа. 

Бидэнтэй үргэлж хамт байдаг үнэнч хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа баярлалаа.





Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах