Хайх зүйлээ бичнэ үү

Бидний оролцоо

Дэлхий нийтэд эмзэг сэдэв болоод байгаа байгаль орчин, нийгмийн асуудлуудтай уялдан бизнесийг нийгмийн хариуцлагатайгаар эрхлэх тухай асуудал хамгийн чухал сэдвүүдийн нэг болоод байгаа билээ.

“Алтан Жолоо” группийн хувьд мөн үйл ажиллагаагаа нийгмийн хариуцлагатай байлгах хүрээнд Үндэсний болон Олон улсын хууль тогтоомж, хэм хэмжээ, бизнесийн болон нийгмийн ёс зүйд нийцүүлэн ажиллах өөрийн хяналтын механизмыг бий болгон хэрэглэгч, ажилтан, нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах бодлого баримтлан ашиг орлогынхоо тодорхой хэсгээр холбогдох төслүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна.


доош гүйлгэнэ үү

  Нийгмийн хариуцлага

Нийгмийн ёс зүйг дээдлэгч

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Алтан Жолоо Групп"-ийн спортын их наадам болж өндөрлөлөө.


Энэхүү арга хэмжээ “Алтан Жолоо”-чуудын дунд уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа . “Aлтан Жолоо Групп”-ийн Ерөнхийлөгч  В.Энхбаатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Алтан Жолоо”-чууд сүүлийн нэг сарын турш спортоор амьсгалсныг дурдаад "Спорт бол эв нэгдлийн бэлэг тэмдэг, Эрүүл биед саруул ухаан оршдог" -ийн нэгэн адилаар хамт олон маань эрүүл чийрэг, эрч хүчтэй байж, спортод идэвхтэй,авхаалж самбаатай оролцдог шигээ ажил хөдөлмөрийн талбар дээрээ нэгэн зорилгын төлөө нэг баг болж , эрч хүчтэй, авхаалж санаачлагатай ажиллаж , амжилтын жолоог хамтдаа бүтээхийг тамирчиддаа уриалж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Мөн хамт олныхоо дундаас төрөн гарсан Монгол Улсын Спортын Мастер  Ю.Ялалт,  Гантулга,  Бат-Энэрэл, Гансэлэм нартаа баяр хүргэж амжилт хүсэн тэмцээний шүүгч Монголын спортын шүүгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын шүүгч Ж.Мөнхзаяа, Монгол Улсын шүүгч  Ширээний теннисний спортын мастер Н.Галпүрэв , 100 Буудалт даамын спортын дэд мастер Ч.Дамдинсүрэн , Монголын Олс таталтын холбооны ерөнхий дасгалжуулагч, Улсын начин, Шүүгч-Б.Адъяахүү , нартаа мэндчилгээ дэвшүүллээ.


“Алтан Жолоо Групп” нь нийт 7 охин компани 1500 гаруй ажилчидтай бөгөөд  энэ жилийн тэмцээнд спортын 4 төрлөөр 12 багц медалийн төлөө 300 гаруй тамирчин авхаалж самбаа . хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс “Арвайн үндэс” компанийн “Хүрхрээ” баг шилжин явах цомын эзэн боллоо. “Амжилтын жолоог хамтдаа” гэсэн уриатай “Алтан Жолоо Групп” нь ажилчдынхаа нийгмийн асуудал болон ажиллах таатай орчин, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зэрэгт өндөр ач холбогдол өгдөг нь тэмцээний зохион байгуулалт болон тэмцээнд оролцсон багуудын амжилтаас харагдаж “Алтан Жолоо” группийн спортын наадам хурд хүч, өрсөлдөөн ихтэй болж өндөрлөлөө.



  "Алтан Жолоо Групп" нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдынхаа дунд төдийгүй Улсын чанартай спортын арга хэмжээнүүдэд ивээн тэтгэж зохион бaйгуулан ажилладаг. Mонголын хөл бөмбөгийн холбоотой хамтран “Хүрхрээ үндэсний лиг”-ийг 3 жил дараалан ивээн тэтгэж Хөлбөмбөгийн спортыг хамгийн өндөр шагналын сантай спорт болгож чадсанаараа Монгол улсын Хөлбөмбөгийн хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан юм. Мөн Үндэсний Бөхийн холбоотой хамтран Монгол Улсын Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулж монгол түмнээ баясгасан “СПОРТ”-д ээлтэй байгууллага билээ.

“Амжилтын жолоог хамтдаа”     “Алтан Жолоо Групп”...


"Хүний нөөцийн менежментийн улсын X олимпиад"-ын ивээн тэтгэгчээр “Сансар” сүлжээ дэлгүүр хамтран ажиллаа

Хүний нөөцийн менежментийн улсын олимпиадыг Сансар сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр дахь жилдээ ивээн тэтгэгчээр оролцлоо. Хүний нөөцийн менежментийн улсын олимпиад нь анх 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа ба энэ жил 10 дах жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа нилээдгүй онцлогтой төдийгүй энэ жил “Дижитал зуунд HR” уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.  


"Нэг тэрбумаараа тэмцье!"

Охид эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Нэг тэрбумаараа тэмцье" аяныг нийгмийн хариуцлагын хүрээнд "Сансар" сүлжээ дэлгүүр дэмжин "Улаан малгай" борлуулах ажлыг дэмжин нийт 3 салбар дэлгүүр дээр борлуулалтыг дэмжин ажиллав.


“Улаанбаатар өвлийн наадам-2018”

“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 

Тэмцээний болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд “Улаанбаатар өвлийн наадам-2018” энэ жилийн ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Сансар” сүлжээ дэлгүүр баг тамирчид, спорт сонирхогчидоо дэмжин ивээн тэтгэгчээр хамтран ажилласныг дуулгахад таатай байна.


“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум

Энэхүү форумын Мөнгөн спонсороор “Сансар” сүлжээ дэлгүүр хамтран ажилласан бөгөөд форумын гол илтгэгчдийн нэгээр тус компанийн гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар оролцож “Ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх нийгмийн хариуцлагын олон улсын санаачлагууд” илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Ийнхүү “Сансар” сүлжээ дэлгүүрийн 2018 оны нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй эхний ажил амжилттай эхэллээ.


Бизнесийн хариуцлага-Сэтгэлийн хандив

Сансар сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэмд үлгэр жишээ болохуйц олон ажил санаачлан хэрэгжүүлсээр ирсэн билээ: 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Мэдрэлийн эсийн хорт хавдар хэмээн оношлогдсон Б.Тэмүүлэн хүүд туслах хандивийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд хоёр ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд Сансар сүлжээ дэлгүүрийн нийт ажилтнууд мөн “Алтан Жолоо Импекс” ХХК ажилтнууд тус бүр 5000 төгрөг хандивлан 2017.11.07-нд нийт ажилтнуудын хандив болох 2 сая төгрөгийг Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд хандивлав. 

Мөн Сансар сүлжээ дэлгүүрийн бүх салбар дэлгүүрт Б.Тэмүүлэн хүүд туслах хандивийн хайрцаг болон постер байршуулж 2 сарын хугацаанд хэрэглэгч үйлчлүүлэгч нарын сэтгэлийн хандив болох 6,085,780 төгрөгийг өнөөдөр Сансар сүлжээ дэлгүүрийн хамт олон Б.Тэмүүлэн хүүгийн ээж П.Оюунсүрэн, Хандивийн үйл ажиллагааг зохион байгуулагч Т.Эрхэмбаяр нарт гардуулан өг


"Мишээлтэй хүүхдүүд" хөтөлбөр

“Алтан жолоо” групп Сансар сүлжээ дэлгүүрийн хамт олон нийгмийн хариуцлагын үүднээс олон талт нийгмийн ажил зохион байгуулдаг ба энэ удаа Мишээлтэй хүүхдүүд хөтөлбөрт нэгдэн хамтран ажилалаа. Гарын бэлгийг жүжгийн баатрууд хүүхэд бүрт гардуулж өгч хамтдаа хөгжилдөн, зурагаа татуулж тэр ч байтугай хүүхдүүд жүжгийн тухай санал сэтгэгдлээ хэлсэн, хэлэлцүүлсэн “амьд” хөтөлбөр болж өндөрлөв.


“Ирээдүйн манлайлагч эндээс” хөтөлбөр

“Алтан жолоо” групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “Сансар сүлжээ” дэлгүүрийн хамт олон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Ирээдүйн манлайлагч эндээс” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд 35, 65, 69-р сургуулиуд хамрагдсан бөгөөд мэргэжил сонголтын тухай болон ирээдүйд ажилдаа хэрхэн амжилттай, үр бүтээлтэй ажиллах тухай сонирхолтой илтгэл, зөвлөмжүүдийг хүргэлээ.


"Алтан жолоо" групп "HR DAY 2017” арга хэмжээнд нэгдлээ

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 217 тоот тогтоолоор “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 15 -ны өдөр тэмдэглэж байхаар тогтсон билээ.

2017 онд Алтан жолоо групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хүний нөөцийн салбарт чухал ач холбогдол өгөн ажиллаж байна. 2017 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан “Хүний нөөцийн олимпиад”-ын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсан бол энэ удаад бид 800 гаруй Хүний нөөцийн мэргэжилтэнүүд цугларах HR DAY арга хэмжээнд Мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаадаа баяртай байна.


“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр

Хан-Уулдүүргийн Яармаг дахь “Алтан жолоо” группийн “Сансар”худалдааны төвийн өмнөх талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийннээлт өнөөдөр болж хамтран зохион байгууллаа. 


Зүүн азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн

Үндэсний тодотголтой “Алтан Жолоо” Групп нь 25 жилийн ойгоо угтан нийгмийн хариуцлагын хүрээнд азийн өсвөрийн шатарчид болон Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа баг,тамирчидаа дэмжин энэхүү нэр хүндтэй тэмцээнийг ивээн тэтгэн хамтран ажиллалаа.


JULIE’S САЙН ҮЙЛС

Нийслэлийн 33-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Julie’s брендээрээ оролцож, нийт 1000 хүүхдэд өөрийн импортын хүнсний бүтээгдэхүүний дээжээс бэлэглэв.


НАМАЙГ СОНС ХӨТӨЛБӨР

“Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төвөөс зохион байгуулсан “Намайг Сонс-2016” охидын чуулганы үйл ажиллагааг дэмжин ажиллав.


АХМАДАА АСРАХУЙ

“Өндөр настны халамж”-ийн төвийн ахмадууддаа шинэ жилийн бэлэг барьж, Golden book сургалтын төвийнхөнтэй хамтран нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэв.


JULIE’S ЖИГНЭМЭГИЙН БАЯР

“Julie’s жигнэмэгийн баяр”-ыг 2016 онд зохион байгуулж, нийт 10,000 хүүхэд багачуудад жигнэмэг бэлэглэсэн.


ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ

“Эх дэлхийгээ хайрлая, Эрүүл амьдралыг эрхэмлэе” аяны хүрээнд “Хүүхэд, Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” төвийн хүүхдүүдэд нэг сарын хэрэглээний чихэр, жигнэмэг бэлэглэв.


СЭТГЭЛИЙН 1000 БЭЛЭГ

Сэтгэлийн 1000 бэлэг аяны хүрээнд Сувиллын 10-р цэцэрлэг, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн шинэ жилийн баярыг хамтдаа хуваалцсан.


НИЙСЛЭЛИЙН 375 ЖИЛИЙН ОЙ

Нийслэлийн 375 жилийн ойн өдөр буюу Их эзэн Чингис хааны талбайд анх удаагаа “Хотын даргын нэрэмжит парад шоу” –нд “Алтан Жолоо” Группийн 250 гаруй ажилчдын төлөөлөл амжилттай оролцлоо.


Хүрхрээ лиг

Монгол Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лиг. Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш Арвайн үндэс компани Хүрхрээ брэнд 4 жилийн хамтын ажиллагааны 500сая,₮-ний гэрээг байгуулан хөлбөмбөгийн спортын түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмрийг орууллаа.


Асем Монголиа

Ази Европын улс орнуудын АСЕМ дээд түвшний 11-р уулзалтыг эх орондоо зохион байгуулахад нийгмийн хариуцлагаа ухамсарлан эх орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд бэхжүүлэхэд бид үнэтэй хувь нэмрийг орууллаа.


Байгальд ээлтэй үйлдвэрлэл

Бид байгаль орчинд ээлтэй энерги бага зарцуулдаг технологийн шийдлийг үйл ажиллагааны шат бүрдээ ашиглахыг зорьдог бөгөөд үнийн нэг тод жишээ нь нүүрс хүчлийн хий дахин боловсруулах цех юм. Шар айраг нь исгэлтийнхээ явцад нүүрс хүчлийн хийг тодорхой хэмжээгээр ялгаруулдаг бөгөөд энэхүү ялгаруулсан нүүрсхүчлийн хийг хөргөлтөөр шингэн хэлбэрт оруулж, хадгалаад шар айргаа нүүрсхүчлийн хийгээр баяжуулах явцдаа 170, 180 градуст задалж хий хэлбэрт оруулан дахин ашигладаг





Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах