Мэдээний дэлгэрэнгүй
Хэрэглэгчдэд хамгийн хэрэгцээтэй, худалдан авах дуртай бараа бүтээгдэхүүнүүдийг нь хаа ч байхгүй үнээр худалдаалж хэрэглэгчдээ урамшуулах шинэ санаачилгыг Сансар сүлжээ дэлгүүрийн хамт олон түүчээлэн гаргажээ.
Өөрөөр хэлбэл худалдан авагчдын сонголтоос урамшууллыг бий болгож байгаа юм.
Ингэхдээ тухайн сард хамгийн их борлуулалттай байгаа бараа бүтээгдэхүүн дээр ажиглалт хийж долоо хоногийн баасан, бямба, ням гаргуудад шоконд ормоор үнээр худалдаалж үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байгаа юм байна.
Ганцхан жишээ гэхэд аялал зугаалагчдын хамгийн их авч явдаг том хэмжээт кока кола ундааг дунд хэмжээт кока коланы үнээр худалдан авах ажээ.
Хэрэглэгч үйлчлүүлэгч та бүхэн Сансар сүлжээ дэлгүүрийн үнийн шоконд нэгдсэнээр хямдрал урамшууллаас бодит хэмнэлтийг бий болгох боломж нээгдэж эхлэлээ.
Ийнхүү хэрэглэгчиддээ дахин нэг алхам ойртсон урамшуулалт үйлчилгээг Сансар сүлжээ дэлгүүрээс анхдагч болон эхлүүлж “Хямдралын гудамж” шок үнийн судалгаат, урамшуулалт худалдаагаа өнөөдөр бүх салбартаа ёслол төгөлдөр нэгэн зэрэг нээж үйлчлүүлэгчдээ угтан авлаа.
Дашрамд мэдээлэхэд “Сансар” сүлжээ дэлгүүрээс Эртэч үйлчлүүлэгчиддээ зориулан Эртэч салбаруудад нээсэн бөгөөд. Өглөөний 6 цагаас шөнийн 00 цаг хүртэл үйлчилж, үнэнч үйлчлүүлэгчиддээ зугаатай зуны бэлэг барьж байгаа юм байна.