Мэдээний дэлгэрэнгүй
Сансар сүлжээ дэлгүүр, Туркийн №1 бичиг хэргийн брэнд ADEL хамтран "InMyFeelings" дэлхийн давлагааг “FeelingInSansar” нэртэйгээр Монголдоо өрнүүлж, хүнд нөхцөлд амьдарч буй багачуудад хичээлийн хэрэгсэл бэлэглэх ажлыг сэдэн амжилттай зохион байгууллаа.
Дэлхий дахинаа трэнд болж буй энэхүү давлагааг "САНСАР" сүлжээ дэлгүүрийн авьяаслаг ажилтан бүжиглэн уриалга гаргаснаар эхлүүлсэн юм.
Бүжгийн давлагаанд 20 гаруй оролцогч нэгдэн бичлэгээ ирүүлсэн бөгөөд Сансар сүлжээ дэлгүүрийн зүгээс бичлэг бүрт дарсан лайк, шэйр нэг бүрийг 10 төгрөгөөр худалдан авч, нийт орсон орлогоор Хан-Уул дүүргийн хүнд нөхцөлд амьдарч буй багачуудад шинэ хичээлийн хэрэгсэл худалдан авч бэлэглэлээ. Давлагаанд нэгдэн, уриалга гарган Хан-Уул дүүргийн элч, дуучин Б.Халиун хамтран ажилласан юм.
“FeelingInSansar” тэмцээнд оролцон хамгийн их хандалт авснаар:
Нэгдүгээр байрыг- Jason and Jayel
Хоёрдугаар байрыг- Бурмаа
Гуравдугаар байрыг- Чингүн нар эзлэн Сансар сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх эрхийн эзэд боллоо.
Энэ дашрамд үйл ажиллагааны турш бидэнтэй хамтран ажилласан Хан-Уул дүүргийн хүүхдийн элч, дуучин Б.Халиун, энэхүү аянд нэгдэн бусдыг уриалан өөрсдийн бүжгийн мэдрэмж, авьяасаар нэгдсэн дуучин С.Гантогоо болон энэхүү давлагаанд нэгдсэн бүх оролцогчиддоо талархал илэрхийлье...
/Бид Хүүхдийн Эрхийг дээдлэн бүх багачуудынхаа царайг олон нийтэд харуулахаас зайлсхийв/
Хүүхэд бүр аз жаргалтай инээж байг...