Хайх зүйлээ бичнэ үү

"Алтан жолоо" группт 25 жилийн мэнд хүргэе

Мэдээний дэлгэрэнгүй


Монголын ууган сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч, худалдаа, үйлчилгээ, барилгын салбарын топ компани 'Алтан жолоо' группийн 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Олон зуун ажлын байр, тэдний ажил, амьдралын баталгааг хангахад хамгийн ухамсартайгаар хандаж ирсэн 'Алтан жолоо' групп нийгмийн хариуцлагын хүрээнд олон салбарт төсөл хэрэгжүүлж, олон нийтэд чиглэсэн хүмүүжил, урлаг, спортын арга хэмжээг дэмжсээр иржээ. Тэдний харилцагч, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс 'Алтан жолоо'-гийн нийт хамт олонд баярын мэндчилгээ илгээсээр байна. 

Б.ЛХАГВАСҮРЭН Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат зүтгэлтэн 

-Бид өөрсдөө бүтээсэн зүйлээрээ бахархаж явна гэдэг бол Монгол хүний хамгийн дээд бахархал. Би “Алтан жолоо” группээр бахархдаг. Тэд бол дотоодын хөрөнгө оруулалтаар бий болсон, хүчирхэг, ариун, хүний төлөө гэсэн, хүн төвтэй хамт олон юм.

Б.ЛХАГВАЖАВ МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч 

-“Арвайн үндэс” ХХК нь хуучин тогтсон зах зээл рүү шинэ технологи, шинэ хөрөнгө оруулалтыг хүчтэй хийж, өөрсдийн брэндийг бий болгон гарч ирж байгаа нь цаанаа өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжиж байгаа тод жишээ. Зах зээлийн өрсөлдөөнд хэр зэрэг шударгаар, шударга хөрөнгө оруулалтаар, шударга технологиор үйлдвэрлэл явуулж, зах зээл дээр эзэн болж чадаж байна тэр бол бидний ирээдүй юм аа.

X.ЦАГААНБААТАР Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин

-Монгол залуус, Монгол хүний оюун ухаанаар бүтсэн гайхамшигт зүйлийн эзэд нь өөрсдөө байхыг харах үнэхээр сайхан. Үндэсний үйлдвэрлэл гэдэг хамгийн чухал зүйл байдаг учраас энэ сайхан үйлдвэрийг байгуулсан хамт олонд баяр хүргэе.

Ц.ТӨМӨРБААТАР Гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт

-Монголчууд бид өөрсдөө, өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр хэнээс ч дутхааргүй хийж бүтээж чаддагийн сайхан жишээ болсон 'Арвайн үндэс' Монгол үйлдвэрийг харахад омогшиж бардамнах сэтгэл төрж байна.

X.ГИЙМАА Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал

-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэдэг нь тухайн хэрэглэгч хоол хүнсэндээ хэрэглэхэд эрүүл мэндэд нь ямар нэгэн эрсдэл үүсэхээргүй нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой. Эрсдэл өндөртэй бүтээгдэхүүнийг хадгалахад, ялангуяа хүнсний сүлжээ дэлгүүрт хадгалах горим, хугацаа, нөхцөл ээрэг нь маш нарийн шаардлага, стандарттай байдаг.  Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн шинэлэг байдлаа хадгалан, эрүүл аюулгүй, баталгаат нөхцөлд хадгалан, хэрэглэгчдэд хүргэж чаддаг “Сансар” сүлжээ дэлгүүрт Монголын хүнсчдийн холбоо олон үйлдвэрлэгчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Б.НАРАНБААТАР Монгол Улсын Гавьяат тамирчин 

-Монголчууд бид үндэсний бахархалтай, үндэсний баатартай, үндэсний үйлдвэрлэлтэй байх ёстой. Слортын бид эх орныхоо алтан соёмбот далбааг дэлхийн тавцанд мандуулдаг шиг, бизнесийн салбарт “Алтан жопоо' групп шиг үндэсний үйпдвэрлэгчид дэлхий нийтэд олон олноороо төрөн гараасай гэж хүсэж явдаг.







Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах