Хайх зүйлээ бичнэ үү

Алтан Жолоо групп шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа

Мэдээний дэлгэрэнгүй


2018 онд “Алтан Жолоо Групп” худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл,импорт, барилга,санхүү гээд олон салбарт хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан, амжилт бүтээлээр дүүрэн жил  боллоо. 

“Амжилтын жолоог хамтдаа” уриан доор нэгдэж, салбар бүртээ амжилт гаргасан шилдгүүдээ тодруулж, шинэ оноо угтах баярын цэнгүүний арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

  • Төр засгийн хүндэт шагнал ХХААХҮЯамны “Хүндэт жуух”-аар,

Алтан Жолоо Трейд  компани Тооцооны ахлах нягтлан бодогч Доржжүгдэрийн Энх-Амгалан, Дотоод гүйлгээний оператор Сүхбатын Сүнжидмаа, Нярав Лхагвасүрэнгийн Төмөрзаяа,  Хяналтын кассир Сайнжаргалын  Цэцэгмаа нар,

  • ХХААХҮЯамны “Худалдааны тэргүүний ажилтан”цол тэмдгээр,

 “Алтан Жолоо Трейд” компани Худалдаа, логистикийн ахлах менежер           Бямбаагийн Цэцэнбилэг, Худалдагч Барын Отгонтуяа, Алтан жолоо импекс компани Агуулахын нярав Дамбадоржийн Болормаа нар тус тус  шагнагдлаа.

  • Алтан жолоо группийн ШИЛДЭГ АЖИЛТАН номинацийн эздээр,

Алтан жолоо трейд  “Сансар-22” салбарын нярав Лхагвагийн Алтанцэцэг, Арвайн үндэс бэвэржс компани архи цэвэр усны үйлдвэрийн ажилтан Уртнасангийн  Батдэлгэр, Алтан жолоо трейд              Сансар-39 салбар барааны мэргэжилтэн Пүрэвбазарын Саруул, Алтан Жолоо Импекс компани түгээгч    Батмөнхийн Гарам, Арвайн үндэс бэвэржс компани агуулахын менежер Тайвантөрийн Энхцэцэг, Алтан жолоо трейд “Сансар-39” салбар камер хянагч Мэндбаярийн Амартүвшин нар шалгарч БАТЛАМЖ, 1.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдлаа.

Алтан жолоо группийн ШИЛДЭГ МЕНЕЖЕР номинацийн эздээр,

Арвайн үндэс бэвэржс компани Ерөнхий нягтлан бодогч Цэдэвийн Батбаяр, Алтан жолоо трейд компани "Сансар 32" салбар эрхлэгч Мөнхжаргалын Номин, Алтан Жолоо Импекс компани Гадаад харилцааны ахлах менежер Сүхбатын  Соёл, Алтан жолоо трейд компани ERP төслийн удирдагч Цогтбаатарын Болормаа нар мөн БАТЛАМЖ, 1.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдлаа.

Алтан Жолоо группийн ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ шагнал

 “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал” нь энэ жил анх удаа шинэ номинац болгон оруулж байгаа шагнал бөгөөд хамгийн үнэ цэнэтэй, нэр хүндтэй томоохон шагнал юм. Энэхүү шагналын эзнээр,

Алтан жолоо трэйд компанийн Санхүү удирдлагын газрын дарга Дэлэгдулам овогтой Мөнгөнзаяа тодорч БАТЛАМЖ, 5.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдсан юм.

Д.Мөнгөнзаяа нь Алтан жолоо трэйд компанийн санхүүгийн үйл ажиллагааг 12 жил амжилттай хариуцан ажиллаж, санхүүгийн сахилга бат, нягт нямбай, хөдөлмөрч байдлаараа манлайлан, санхүүгийн албандаа 40 гаруй нягтлан бодогч нарыг удирдан олон тооны шинэ ажилтнуудыг сургаж мэдлэг чадвараасаа харамгүй хуваалцаж, гаргасан амжилтаа ахиулж, түүнийгээ бататгаж ажилладаг тэргүүний ажилтан юм.

Мөн цэнгүүнд баяр нэмэхээр хамтлаг дуучид хүрэлцэн ирж , хамт олны дундаас 9 азтанг тодруулсан юм.            

АМЖИЛТЫН ЖОЛООГ ХАМТДАА

Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах