Хайх зүйлээ бичнэ үү

“Даян Их” ХХК

“Алтан жолоо” групп нь 2012 онд үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн 100 хувь дотоодын хөрөнгө
оруулалтаар шар айрагны үйлдвэрийн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж жилдээ 15-18 сая литр шингэн
хүнс үйлдвэрлэх хүчин чадалтай шар айрагны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийсэн.


доош гүйлгэнэ үү

Танилцуулга


“Алтан жолоо” групп нь 2012 онд үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар шар айрагны үйлдвэрийн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж жилдээ 15-18 сая литр шингэн хүнс үйлдвэрлэх хүчин чадалтай шар айрагны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийсэн. Шар айрагны үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжсэнээр дотооддоо импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 250 Хүний нөөцыг шинээр бий болгон Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байна.

Итгэмжлэгдсэн лаборатори

2011 онд Монгол улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж, дотооддоо бүтээгдэхүүний чанарт бүрэн хяналт тавьж эхэлсэн. Итгэмжлэгдсэн лаборатори нь Монгол улсын зах зээл дээрх 26 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 286 үзүүлэлтээр шинжлэн, дүгнэлт гаргах эрхтэй юм. Тус лаборатори нь орчин үеийн өндөр нарийвчлалтай, цахим удирдлагатай Австри улсын “Anton Paar” фирмийн пиво шинжлэх аппарат (Beer analyzer DMA-4500M), Герман улсын пивоны өнгө, тунадас булингар хэмжих аппарат (HAZE CONTROL DT9011), АНУ-ын спектрофотометр (Spectrophotometers Genesystm 10S Vis), микроскоп (Penta View LCD Digital microscope #44348), ОХУ, Япон, БНХАУ-ын багаж тоног төхөөрөмж зэргээр бүрэн тоноглогдсон.

Чанар удирдлагын тогтолцоо ISO “9001:2010”

2012 онд “ISO 9001:2010” олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг шингэн хүнсний үйлдвэрлэлдээ бүрэн нэвтрүүлж, гэрчилгээжсэн. Чанарын удирдлагын тогтолцооны стандарт нь чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд байгууллагын үйл явц бүрийг чанарт төвлөрүүлэн стандартчилахтай холбоотой цогц шаардлагуудыг багтаадаг бөгөөд байгууллагын ажилтан нэг бүрийн оролцоотой хэрэгжүүлэх аргыг шинжлэх ухааны үүднээс нэгтгэн гаргаж өгсөн олон улсын стандарт юм. Энэ нь түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйл явцад хяналт тавьж, хэрэглэгчдэд чанартай хүнс очих нөхцөл боломж бүрдүүлдэг.

 Вэб сайт

Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

Алтан Жолоо Тауэр,
Сүхбаатар дүүрэг 3-р хороо,
Улаанбаатар хот, Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах