Хайх зүйлээ бичнэ үү

Сансар үндэсний сүлжээ дэлгүүр Сонгино-Хайрханчууддаа илүү ойртлоо

Мэдээний дэлгэрэнгүй


Үйлчилгээний салбарын чиг хандлага шинэ тутамд өргөжин хэрэглэгчийн тав тух болон хэрэгцээг чиглэх болсон.  Өөрөөр хэлбэл, хэрэглэгч зүгээр нэг худалдан авалт хийгээд гардаг жишиг халагдан хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг даган шинэ тутамд хөгжин худалдан авагч дэлгүүрт орсноос гарах хүртэлх хугацаанд эрүүл, шинэ, тав тухыг хангасан бүх төрлийн үйлчилгээг аваад гарах шинэ хандлага тогтсон.

Үүний нэг жишээ болсон Монголын анхны өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрийн нэг Сансар үндэсний сүлжээ дэлгүүрээс хэрэглэгчийнхээ хэрэгцээг мэдэрсэн, олон улсын стандартад нийцсэн нэгэн салбараа Сонгино-хайран дүүрэг 4-р хороо Их наранд байрлах Арвайн үндэс үйлдвэрийн хажууд нээлээ.

Товчхондоо бид хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу Сонгино-хайрханчууддаа бас нэгэн алхам ойртлоо. Энэхүү шинэ салбар дэлгүүр нь хэрэглэгчиддээ өглөө бүр өргөн сонголттой эрүүл чанартай олон сонголтот хүнсээр угтахаас гадна тав тухтай орчинг бүрдүүлж чадсан бөгөөд эрүүл, шинэ,чанартай байх гэсэн баталгааг өгч байна.

Энэ мэтчилэн үйлчлүүлэгчийн хүсэл, хэрэгцээг хангасан олон олон салбарын нээлт хүлээж байгаа бөгөөд  хэрэглэгч худалдан авагчиддаа улам бүр ойртсоор байна.

Дашрамд мэдээлэхэд “Сансар” сүлжээ дэлгүүр нь 2013 оноос үйлчлүүлэгчийн тав тухыг эрхэмлэн сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлж, үйлчилгээний орчныг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн өнгө төрхийг бий болгон тоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээгээрээ олон улсын стандартын түвшинд хүрч ажиллаж байгаа Үндэсний сүлжээ дэлгүүр юм.

 

Сайхан бүхнийг сагсанд тань

Сансар сүлжээ дэлгүүр...

Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах